Академик "Mmind" дижитал хөтөлбөр
2023-11-20 18:19:56
Mmind Е-Боловсролын экосистемийн, Mmind AI-р заагддаг онлайн ганцаарчилсан хөтөлбөр юм.
Харилцан адилгүй оюуныг, харилцан адилгүй цаг хугацаанд платформоор дамжуулан ганцаарчлан түргэн ойлгуулж, суралцагчийг сурах хүсэлтэй, эрх чөлөөтэй сургахад зориулан боловсруулсан Монголын хамгийн анхны бие дааж сурахыг дэмжсэн ерөнхий боловсролын Mmind хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь одоогоор дараах дөрвөн хөтөлбөртэй.
- Математикийн хөтөлбөр
- Монгол хэлний хөтөлбөр
- Үндэсний бичгийн хөтөлбөр
- Англи хэлний хөтөлбөр
Mmind хөтөлбөр нь шинжлэх ухааны хичээлийн агуулгаар дамжуулан суралцагчийн IQ, EQ-г хөгжүүлэх даалгавруудыг бэлдэн төлөвлөсөн байдаг ба нэн ялангуяа хэлний хичээлээр дамжуулан хүүхдийн зан төлөв, ёс суртахууны хүмүүжил олгох зөв үг, зөв бодол, зөв үзэл санаа, зөв зүтгэл, зөв үйлдэл, зөв амьдрал, зөв дуртахуй, зөв бясалгал гэсэн найман сэтгэлгээний үзэл санааг тусгасан агуулгын өргөн хэлбэрээр хичээлээ төлөвлөн заадаг. Жишээ нь: “Дорж мал маллав.” биш “Доржийн сэтгэл өвджээ.” гэх мэт жишээг зарчимд барин Mmind хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Mmind хөтөлбөр шинжлэх ухааны хичээлүүдийг бүлэгчилж, системчлэн заадаг нь суралцагчийг алхам алхмаар хөгжүүлэх, танин мэдэхүйг нь баяжуулах оновчтой системийг бий болгосон.
Mmind хөтөлбөр нь өөрийн үзэл санаа, зарчимд баригдан харилцан адилгүй оюунд заах ба хөтөлбөрт хамрагдахын тулд түвшин тогтоох сорилыг өгч суралцагч өөрийн түвшний суралцах бүлэг хичээлүүдээ тодорхойлуулдаг.
Бүлэг хичээлүүд ухаалаг сурах бичгээр заагдах бөгөөд энэхүү ухаалаг сурах бичиг нь хичээлийг хиймэл оюун ухаанаар зааж, шалгаж, дүгнэдэг, түргэн сургах аргатай сурах бичиг юм. Бүлэг хичээлийн сэдэв тус бүр нь 10 дасгал даалгавраар бататган заагдах бөгөөд тухайн суралцагчийн хийсэн дасгал, даалгаврыг нэг бүрчлэн, цэг, таслал, тоо, үсэг, тэмдгээр нь хянаж шалгадаг үнэлгээний системтэй. Суралцагч бүр хийсэн сэдэв болгоноо 100% хүртэлх хувиар үнэлүүлнэ. Бүлэг хичээлийн сэдэв тус бүрийг бүрэн суралцаж дууссаны дараа нийт дүнгийн дундаж нь 85%-аас дээш чадамжийн хувьтай тохиолдолд олон улсын UID код бүхийн токен сертификатыг олгодог.
Mmind хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд суралцагч:
- Түргэн сурах аргатай болно
- Бие дааж сурах аргатай болно
- Хоцрогдогүй сурах аргатай болно
- Түрүүлж сурах аргатай болно
Мөн үр дагаварт нь суралцагчийн сонсоод ойлгох, уншаад ойлгох, дуурайж хийх, даалгавар гүйцэтгэх, хүмүүнлэг хүмүүжлийн чиг баримжаа, дадал гэх мэт чадварууд хөгжинө.
Сэтгэгдэл